Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан түймрийн зарим хэсгийг цурамд оруулж чаджээ.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн I багийн Засаг дарга н.Бат-Орших “Энэ сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд түймэр гарсан. Бид дуудлага хүлээж аваад, очиход байдал намжмал байсан ч хуй салхи салхилсны улмаас галыг алдсан.
Улмаар Жаргалант, Баянбулаг, Бугат, Их мойлтуул зэрэг газар алдсан. Зургаан хэсэгт түймэр гарсан. Өчигдөр гурван газрын цурманд оруулсан.
Одоо Их мойлтуулд голомт нь байна. Нийт 200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэлээ.









































































