Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүньин 6-ны хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад иргэнийг Францын цагдаа буудаж хөнөөсөн явдлаар Хятад улс Францын талтай шуурхай харилцаж, энэ хэргийг эв зүйтэй зохицуулж, Францад байгаа хятад иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг Францын талаас шаардаж байна гэжээ.
Энэ хэрэгт төв чангаар нухацтай хандаж, байцаалт шалгалтыг шуурхай дуусгаж, дүнг нь түргэхэн гаргахыг хичээнэ. Мөн Францад байгаа хятад иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулна гэж Францын тал Хятад улсад хандан илэрхийлсэн гэжээ.