Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өнөө шөнө нутгийн баруун болон өмнө хэсгээр хур тунадас, нойтон цас үргэлжлэн орж, нийт нутгаар сэрүүсэж, зам даваа гүвээнд , халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэл болон холын замд гарах бол замын нөхцөл байдлын талаар сайтар судалж хөдөлгөөн үйлдэх, чухал шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, хувийн бэлтгэлийг хангах, бензин, шатахууны нөөцийг хангах, Малчид ойрын бэлчээрт малаа бэлчээх, тусгай хэрэгцээт иргэн, бага насны хүүхэд, өндөр настай иргэнийг малд явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа заавар зөвлөмж, мэдээ мэдээллийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.












































































