Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаадугаар багт автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнгөрсөн шөнө 23:47 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгөв.

Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Ээж хад” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 48 км/ суудлын автомашинтай дөрвөн иргэн /хоёр том хүн, хоёр хүүхэд/ цасанд суусан гэсэн дуудлага хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Hilux” загварын дөрвөн зорчигч /хоёр том хүн, хоёр хүүхэд/-той суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.

Иймд орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Related Posts

}

Шинэ мэдээ