Солонготын даваанд 16 см зузаан цас орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж, том оврын автомашин зорчих боломжгүй болоод байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд уг чиглэлд зам засварын ажлыг “Гранд макро” ХХК-ийн 30 ажилчин, 8 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байгаа аж. Иймээс жолооч, тээвэрчдийг зам, даваа хэвийн болтол тус чиглэлд зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.