Сомалийн ерөнхийлөгч Мохаммед Абдуллахи Мохаммед 6-ны өдөр Сомали даяар дайны байдалд орлоо гэж мэдэгдсэн бөгөөд Сомалийн ард иргэд засгийн газрын цэрэг армийн хамт \”Залуучуудын нам\” хэт даврагч бүлэглэлийн эсрэг дайн зарлахыг уриаллаа.
Мохаммед мөн өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, \”Залуучуудын нам\”-ын зэвсэгт хүчин 60 хоногт багтан засгийн газарт бууж өгөх хэрэгтэй, \”Үзэл суртал нь өөрчлөгдсөн эдгээр залуучууд хэрэв хүчирхийллийг зогсоох юм бол тэднийг уучлах бөгөөд сурч боловсрох болон ажлаар хангах боломжтой \” гэжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Мохаммед нийслэл Могадишу хотын шинэ даргыг томилсон бөгөөд цагдаагийн газар, тагнуулын байгууллага зэргийн дээд удирдагчийг томилохоо мэдэгдэж, ингэснээр Сомали улс орны аюулгүй, тогтвортой байдлыг эвдэхээр оролдсон хүмүүст хүчтэй цохилт өгнө гэжээ.
Мөн орой Сомалийн өмнөд нутгийн Доод Шабелле мужид дэлбэрэлтийн хэрэг гарч, 20 хүн эндэж, олон хүн шархадсан байна. Тус мужийн орлогч дарга Али Нуре Мохамед хэлэхдээ, энэ хэргийг \”Залуучуудын нам\”-ынхан үйлдсэн байж болзошгүй гэжээ. Сомалийн \”Залуучуудын нам\” гэдэг нь \”Аль Кайда\” бүлэгтэй холбоотой хэт даврагч бүлэг юм. Сүүлийн жилүүдэд Сомали болон түүний хөрш орнуудад олон удаа террорист халдлага үйлдэж байгаа юм.