Баян ч юм шиг, ядуу ч юм шиг. Сүүлдээ ч яг юу
болоод байгаа ч мэдэхгүй маш олон эргэлзээн дунд төөрч гүйцлээ л дээ. Банкинд
очоод зээл авъя гэхээр та хүүг нь төлж дийлэхгүй юм байна гээд зээл өгөхгүй. Тэгэхээр
өөрийгөө ядуу л гэж бодно биз дээ. Тэгсэн хорооноос хийсэн судалгаагаар
хүүхдүүд минь төрийн авдаг хүүхдийн мөнгөнөөс хасагдчихсан байх юм. Эндээс би
чинь төрийн хангамж хүртэхээргүй баян нэгэн болж таарч байгаа биз.
Энэ ч гайгүй. Улсын эмнэлэгт үзүүлэхээр хатгуулаад
байсан зүрх, янгинаад байсан хөл зүв зүгээр, яагаач үгүй, цоо эрүүл. Тэгсэн
мөртлөө хувийн эмнэлэгт үзүүлэхээр эрүүл эрхтэн гэж ганц ч үгүй, өнөө
маргаашгүй болчихсон байх жишээтэй. Ер нь хаана яаж амьдраад байна вэ.