Орон нутгийн цагаар 7-ны үүрээр АНУ Сирийн төв нутгийн Хомс мужийн агаарын цэргийн баазад цэргийн цохилт өгч, олон хүнийг шархдуулсныг Сирийн батлан хамгаалах салбар нотолсон байна.
Сирийн батлан хамгаалах яам мэдэгдэхдээ, \”Америкийн цэргийн цохилтоос болсон хохирлыг хараахан тодруулж чадаагүй байна, бид Хомс мужийн хамгийн сүүлийн мэдээллийг хүлээж байна\” гэжээ.
Сирийн засгийн газар энэ хэргийн талаар хариу өгөөгүй байна. Сирийн үндэсний телевиз тэмдэглэхдээ, АНУ-аас Сирид явуулсан цэргийн энэ үйл ажиллагаа бол түрэмгийлэл мөн гэжээ.