Өнөө шөнө /2025.05.15-16/ Хөвсгөл, Архангай, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр маргааш Сүхбаатарын өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орох тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Мөн өнөөдөр Говь-Алтайн баруун хэсэг, маргааш Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна.