Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Зүүн аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур
тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд
14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс
голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм,
бусад нутгаар 3-8 хэм дулаанбайна.
УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9
метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч
3-5 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд,
12-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв болон зүүн
аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи
11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч
шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх
боловч бусад хугацаанд Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор
шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Идэр, Тэс голын хөндий,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн,
өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм,
өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө
10-15 хэм дулаан байна.