\”Лантуун дохио” төрийн бус байгууллага өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хот дах барилга, гэрлийн шонд наасан гулгаа массаж, массаж гэсэн зарыг арилгах ажил өрнүүлсэн байна. Төрийн бус байгууллагын 70 гаруй гишүүд Шар хад-Орбит, 7 буудал-Зайсан чиглэлийн зам талбайн гэрлийн шонд наасан зарыг хуулж арилгажээ. Тэд нийтдээ 11 шуудай массажны зарыг цэвэрлэсэн байна.
\”Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавлан өөрийн фэйсбүүк хуудсандаа өнөө өглөө тэрээр гулгаа массажны зарыг хятадаар бичсэн талаар нийтэлжээ. Тэрээр \”Одоо тэд бүр Хятадаар бичиж наадаг болж. Энэ зар бол \”Анмо\” буюу \”Массаж\” гэж Хятадаар бичиж наасан Монгол утасны дугаар. Энэ нь юу гэсэн үг вэ ? гэвэл гулгаа массажны хэрэглэгчид Хятадаар бичиж зар наах хэмжээнд хүртлээ Хятад үйлчлүүлэгчид олширсон, байнга Монгол охидыг худалдан авч секс үйлчилгээ авч байна гэсэн үг.Эх оронд минь юу болоод байна? Нэгийг тунгаагаарай” гэж бичжээ. Мөн тэрээр гулгаа массаж гэсэн зарын дугаарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ.