Владимир Зеленский Цагаан ордонд яагаад ноосон цамцтай ирсэн бэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа ”Би дайн дууссаны дараа хослол өмсөх болно.
Магадгүй таныхтай адил ч байж магадгүй. Эсвэл бүр илүү ч байж магадгүй. Аль эсвэл арай хямдхан ч байж мэднэ” гэж хошигножээ.
Эргэн сануулахад Украины ерөнхийлөгч гурван жилийн өмнө буюу Орос Украиныг бүрэн хэмжээгээр эзлэн түрэмгийлсний дараахан ажил хэрэгч хувцаснаас татгалзсан бөгөөд гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нар түүнийг “АНУ-ын төв оффис”-д хослолгүй ирсэн явдалд бухимдаж байв.
Эх сурвалж: euroradio.fm