Ногоон цай: Тогтмол ногоон цай уух нь бодисыг солилцоог сайжруулж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг төдийгүй ходоод дотрыг цэвэрлэж өгдөг. Иймээс жингээ хасах болон жингээ барих гэж байгаа хүмүүс өдөр тутамдаа хэрэглэвэл сайн.
Мөстэй хүйтэн ус: Калори шатааж, хоолны дуршлыг бууруулдаг давуу талтай.
Шар сүүний уураг: Булчинд тэжээл өгч хоолны дуршлыг бууруулж калори шатаадаг төдийгүй өөхний шаталтыг дэмждэг.
Кофе: Бодисын солилцоог сайжруулан, хоолны дуршлыг багасгадаг боловч хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөөтэй.
Дэглэмийн ундаа: Шингэц сайтай өндөр уураг агуулсан өөх тос, нүүрс ус багатай(броколи, лууван, помидор, ) ногоог миксердээд буцалсан бүлээн ус холиод ууж хэрэглэвэл хамгийн үр дүнтэй бөгөөд жингээ хасах хоолны дэглэм барихад их ач тустай.