Хан-Уул дүүргийн нутаг дахь \”Tuul one\” хотхоноос хоёр охин үсэрч, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2017.04.09/ гарсан байна. Хэрэг 21:00 цагийн орчимд гарсан бөгөөд охид уг хотхоны гуравдугаар орцны дээрээс үсэрсэн гэдгийг оршин суугчид хэлж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, харамсалтайгаар амиа алдсан охид тус дүүргийн 115 дугаар дунд сургуулийн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 дугаар ангийн охид байжээ. Тэд одоогоор ямар шалтгааны улмаас амиа егүүтгэсэн болон хэдэн давхраас үсэрсэн нь тодорхойгүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.