FOMO-гийн чимээгүй хашгираан!
FOMO бол хоцрох айдас. Орчин үеийн хүний сэтгэлзүйн хамгийн чимээгүй, гэхдээ хамгийн хүчтэй дарамтуудын нэг юм. Энэ нь бусдаас үлдэх, бусдын аз жаргал, туршлага, амжилтад оролцож чадахгүй байх гэсэн дотоод түгшүүрээр илэрдэг.
Сүүлийн үед тренд болоод буй тоглоомууд үнэндээ гайхамшигтай гоо зүйн зүйл биш анх сошиалаар тренд болоод олон хүний сторинд харагдсан. Эхэндээ яагаад хүмүүсийн шуураад байгааг ойлгохгүй байсан. Бараг бүх хүний сториноос харсаар байгаад би өөрөө ч авмаар юм шиг мэдрэмж төрөөд эхэлсэн…
Тэгсэн надад болон бусад хүмүүст үнэхээр таалагдаагүй ч нэг аваад үзье гэсэн энэ хандлага бол “Mass conformity” буюу “олонхийн дарамт” юм байна
Энэ бол туйлийн галзуурал. Энэ бол чимээгүй хашгираан юм.
Хэн ч дарамтлаагүй атал бүх хүн ямар нэг зүйлээс хоцроод байгаа мэт мэдрэмж…
Бүх зүйл хөөрхөн байх албагүй, бүгд гоё санагдах албагүй. Заримдаа “энийг би ойлгохгүй байна” гэж бодох нь ч өөрөө ухаарал юм.
Жинхэнэ эрх чөлөө бол бусдаас хоцрохдоо биш, өөрөөсөө холдохдоо айдаггүй байдал юм.