Хассан Рохани мөн өдөр Тегеранд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк Сирийн цэрэгт цохилт өгсөн явдал нь олон улсын хуулиас няцаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү цэрэг дайны ажиллагаа нь Сирийн энх тайвны хэлэлцээнд хохирол учруулж байгаагаар барахгүй, террорист байгууллагад сэхээ авах чөлөө олгож тэднийг тэнхрүүлэх болно гэжээ.
Хассан Рохани цохон тэмдэглэхдээ, Сирийн хямралыг улс төрийн аргаар л эв дүйтэй зохицуулж чадна. Сирийн хувь заяаг Сирийн ард түмэн шийдэх ёстой. Бусад орон хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хэрэв террорист этгээдүүд Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдвол олон улсын хамтын нийгэмлэгт Америк хэрхэн хариу өгөх вэ гэжээ.
Сирийн орон нутгийн цагаар 7-ны үүрээр Америк Сирийн агаарын цэргийн баазад гэнэтийн цохилт өгч 50 гаруй далавчит пуужин харвасан юм. Энэ бол Трамп ерөнхийлөгчийн ажлаа авснаас хойш Америк анх удаа Сирийн засгийн газрын цэргийн объектыг дайрсан юм. Сирийн сөрөг бүлгийн хяналт дахь бүсэд гарсан химийн зэвсгийн дайралтаас хариу авч байгаа хэрэг юм гэжээ.