United airlines-ийнхан үйлчлүүлэгчидтэйгээ ёс бус харьцсан тухай бичлэгийг CNN олон нийтэд түгээж байна. United airlines-ийн нислэг эхлэхийн өмнө тус байгууллагын дөрвөн ажилтан нисэх шаардлагатай болсон тул сайн дураараа дөрвөн хүнийг буухыг шаардсан байна. Гэвч хэн ч хариу үйлдэл үзүүлээгүй учраас дөрвөн зорчигчийг хүч хэрэглэн онгоцноос буулгасан байна. Энэ бичлэг олон нийтийг цочирдуулж, United airlines-ийг буруутгахад хүргэлээ.
United airlines компаний гүйцэтгэх захирал Oscar Muniz дээрхи асуудлын талаар мэдэгдэлдээ \”Манай ажилчид болон эрх бүхий байгууллагынхан зорчигчдод зүй бусаар харьцсан явдалд гүнээ уйчлалт гуйж, энэ асуудлыг дахин давтагдуулахгүй байх талаар бүх арга хэмжээг авах болно\” гэжээ.