Өнөөдөр Хойд Францын 1500 гаруй цагаачид байрлаж байсан цагаачдын байранд гал гарч 10 гаруй хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Галын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд Афган болон Курдуудын цагаачдын байр байсан аж. Галыг бүрэн унтрааж дуусгасан хэдий ч цагаачдыг хаана байрлах вэ гэсэн асуудал тулгараад байгаа билээ. Францын цагаачдын алба энэ талаар шуурхай арга хэмжээ авна гэжээ.