20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлшинэ, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +28…+33 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Орхон, Сэлэнгийн сав газраар +22…+27 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17…+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +16…+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +15…+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотын 6 цагийн урьдчилсан цаг агаарын мэдээ:
Үүлэрхэг. Хотын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур +16 градус дулаан байна.
11 цагт Улаанбаатарт: +15 градус дулаан, харьцангуй чийгшил 41 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.