УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
1. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийн танилцуулга,
2. Монгол Улсын Засгийн газраас боловсруулж буй “Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн өргөн мэдүүлэхийн өмнөх танилцуулга,
3. “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2025.05.09-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Түвшин, Д.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулга,
4. “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн танилцуулгыг сонсох юм.