2025 оны ЭШ-ын асуулт сургалтын агуулгаас зөрсөн, баллуур харандаа чанаргүйгээс үүдэн шалгалтын цаас халтартаж уншигч машин унших боломжгүй болсон, илтэд зөв хариултыг буруу гэж уншсан гэх мэт олон асуудлуудыг шалгуулагч сурагчид болон эцэг эхчүүд цахим сүлжээнд нийтэлж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.
Тэгвэл шалгуулагчдын элсэлтийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг ШУТИС-ийн Т байрны 207 тоотод хүлээн авч байгаа аж. Тиймээс элсэлтийн шалгалтын үр дүнд эргэлзэж байгаа эцэг эхчүүд, шалгуулагчид ШУТИС-ийн Т байрны 207 тоотод гомдлоо гаргах боломжтой юм.