Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үед бороо орж, Цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлэг дээр халтирсан гэх гомдол бөхчүүдээс олон гарсан.
Тиймээс хуучин хиймэл зүлгийг сольж, сайжруулсан зүлэг дэвсжээ.
Уг зүлэг нь шаардлага хангах эсэхийг өнөөдөр 17.00 цагт Цэнгэлдэх хүрээлэнд хиймэл бороо оруулж, нойтон зүлгэн дээр бөхчүүдийг барилдуулан туршиж тэдний саналыг сонсох юм байна.