БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй Харааны бэрхшээлтэй иргэдэд туслах хөтөлбөрийн дагуу 120 монгол иргэн Хятадад үнэ төлбөргүй нүдний болорын мэс засалд орж, хараагаа сэргээсэн байна.

Ингэснээр уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас нийт 645 хүн мэс засалд хамрагдаж, хараа зүйн тусламж үйлчилгээ авсан үзүүлэлттэй болжээ.

Монгол, Хятадын улаан загалмай нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд цаашид ч эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах амлалт өгсөн байна .












































































