Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Төв шуудангийн уулзварт 6-р сарын 20-ны өдөр дрифт хийж, урсгал сөрсөн үйлдлийг тухайн уулзварт байрлуулсан хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар илрүүлжээ.
Энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-р торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Иймд иргэд жолооч та бүхэн зориулалтын бус зам талбайд дрифт хийж бусад хөдөлгөөнд оролцогчдод аюултай эрсдэлтэй байдал бий болгохгүй байх, Чанга дуу чимээ гаргаж бусдын амгалан тайван байдал алдагдуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.












































































