Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдааны үеэр барианд орох мөчид зээрд халзан үрээ бахардаж ойчсон.
Ажил үүргээ гүйцэтгэж байсан нэгэн бахардсан үрээний цээж рүү өшиглөснөөр амьсгал нь задарч эргэн боссон юм.
Энэ хүнийг С.Ганцоож гэдэг бөгөөд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах ахлагч цолтой нэгэн аж.
Халзан үрээний эзэд яаралтай нөхцөлд оновчтой арга хэмжээ авсан түүнд талархал илэрхийлжээ. С.Ганцоож багаасаа хурдан морь унаж өссөн тул адууг хайрлах, арчлах арга ухааныг мэддэг аж.