2025 оны Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмадын төрөлд 24 багийн 192 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдэг харваачид тодорлоо.
🌟Тэргүүн байрт: Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Монгол Улсын дархан мэргэн Д.Хүрэлсүх ахлагчтай “Ай Транс” ХХК-ийн баг,
🌟Дэд байрт: Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, Аймгийн гоц мэргэн А.Батбаяр ахлагчтай Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд баг”,
🌟Гутгаар байрт: Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, Аймгийн гоц мэргэн Д.Гэндэнпил ахлагчтай “Хайрхан өндөр” баг тус тус шалгарлаа.
Монгол түмний уламжлалт өв соёлыг тээн, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн нийт харваачиддаа халуун баяр хүргэе!
Та бүхний оноо мэргэн, хийморь сүлд мөнхөд мандах болтугай!













































































