Монголын хамгийн анхны дарсны баярыг маргааш /2017.04.14/ зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн \”The Castle” ресторанд 19:00 цагаас шөнийн 03 цаг хүртэл үргэлжилэх гэнэ.
Энэ үеэр нэг шил дарсыг 20 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой бөгөөд хамгийн үнэтэй дарс нь 25 мянган төгрөгөөс хэтрэхгүй гэж зохион байгуулагчид хэллээ.
\”Нисванис” хамтлаг, \”Яг түүн шиг” шоуны хөтлөгч Болд, Oneway, DJ Агваан зэрэг уран бүтээлчид оролцоно.
Хүрэлцэн ирсэн зочдын дунд өндөр шагналтай тэмцээн болон олон гэнэтийн бэлэг бэлдсэн бөгөөд нэвтрэх тасалбар үнэгүй ч хүний тоо хязгаартай юм байна.
эх сурвалж: solongonews.mn