УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Энэ нь батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичиг юм. Бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өчигдөр энэхүү баримт бичгийг боловсруулсан ажлын хэсгийнхэн, батлуулахын төлөө идэвхийлэн ажилласан үе, үеийн Батлан хамгаалахын сайд нар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад б
одлогын байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, М.Батчимэг, Г.Батхүү, Л.Болд нарын түшээдэд хүндэтгэл үзүүлэв. Нөгөө талаас УИХ-ын гишүүдийн хувиас гадна Батлан хамгаалах сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаяр, Л.Болд, Ц.Шаравдорж, Ж.Батхуяг нар ирснээрээ онцлог юм. Тэд Батлан хамгаалахын бодлогын баримт бичгийг дагаад Батлан хамгаалах салбарын дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага байгааг онцлоод ажлын хэсэг богино хугацаанд сайн ажиллах ёстой тухай дэлгэрэнгүй ярилцсан юм.