Пентагоны мэдээлснээр, АНУ 9800 килограмм жинтэй асар том хэмжээтэй GBU-43/B загварын \”Бүх пуужингийн ээж\” гэж нэрлэгдэх пуужинг Афганистаны террорист лалын бүлэглэлийн нуувч руу хөөргөжээ. Энэ нь зөвхөн террорист лалын бүлэглэл рүү цохилт өгөхийн зэрэгцээ Сири болон Хойд Солонгост өөрийн батлан хамгаалах салбарын сануулгыг өгч байгаа хэлбэр гэж үзээд байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Sean Spicer хэлэхдээ, бид террористын байр руу цохилт өгч террорист халдлагаас урьдчилан сэргийлж, тэдэнд анхааруулах цохилт өглөө гэжээ.Уг цэргийн ажиллагааны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордондоо сэтгүүлчдийг хүлээн авахдаа \”Би маш их баярлаж бас бахархаж байна” гэж мэдэгджээ. Афганистан дахь цэргийн ажиллагааны үеэр хэдэн террорист амиа алдсан нь тодорхойгүй байгаа ч тагнуулын мэдээллээр \”100-200 террорист амь үрэгдсэн” гэсэн байна. BBС агентлаг, бөмбөг хаясан газар уулархаг хүн ам сийрэг суурьшсан гэдгийг мэдээлжээ.
Ямартай ч энэ асуудал ямар нэг дайны өдөөн хатгалгатай холбоогүй гэж байгаа ч Орос болон Афганистан улс хариу өөрийн байр сууриа мэдэгдэх аж.