Банкны
хадгаламж татвартай боллоо. Шууд хадгаламжаас татвар авахгүй л дээ. Харин банк
таны мөнгийг хадгалж өгснийхөө төлөө тодорхой хэмжээний хүү төлдөг. Энэ хүүнээс
10 хувийн татварыг авахаар болсон юм. Их хэмжээний мөнгө хадгалуулдаг бол их л
татвар төлөхөөр болж байх шиг байна. Гэхдээ энэ нь мөнгө хадгалуулсан иргэнд
гэхээсээ хүү төлж буй банкуудад ачаа болох зохицуулалт юм.
Энэ
зохицуулалт хэрэгжиж эхэлснээр Банкууд хадгаламжийн хүүгээ өсгөдөг явдал
дуусгавар болно. Мэдээж бүгд л ашигтай ажиллахыг хүсдэг. Тиймээс хүү өсгөх
тусам татвар л их төлөх болчихоод байгаа учраас банкууд хадгаламжийн хүүгээ
өсгөж уралддаг бус харин буулгаж уралддаг болох шинжтэй.
Өөрөөр
хэлбэл хэн түрүүлж хадгаламжийн хүүгээ буулгана тэр нь зах зээлээ түрүүлж эзлэх
юм. Үүнийг эрүүл тогтолцоо гэнэ. Мөн санхүүгийн системийн гажуудлууд энэ
зохицуулалтаар засагдаж эхлэх боломжтой. Ер нь л банкууд шударгаар өрсөлдөж
эхлэх үүд хаалга нээгдэх юм гэж эдийн засагчид тайлбарлаж байна.