АНУ-ын поп дива хатагтай Жанет Жексон 50 насандаа ээж болсон билээ. Тэрээр Катарын тэрбумтан нөхрөөсөө өнгөрсөн сард салсан гэж эх сурвалжууд мэдээлсэн. Тэдний салах болсон гол шалтгаан нь шашны үзэл бодол болон өөрсдийн эрх чөлөөг эрхэмлэх үзлээс болж хоёр тийшээ болжээ. Харин дуучин бүсгүйн дараачийн дуулиан нь тэрээр Инстаграм хуудаснаа гурван сартай хүүгийнхээ зургийг олон нийтэд ил болгожээ. Тэрээр хүүдээ \”Эйсса\”хэмээх нэр хайрласан байна. Жанет Жексон хүүгийнхээ эцэгтэй 2012 онд гэр бүл болсон хэдий ч уран бүтээлдээ анхаарлаа хандуулан гэр бүлийн амьдралаа түр зур хойш тавьсан байжээ.