Жил бүрийн наймдугаар сард сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр тодорхой төлбөрөөр таны хүүхдийг хүссэн сургууль, цэцэрлэгт оруулж өгнө гэх нэрийдлээр иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг гардаг.
Иймд иргэд сургууль, цэцэрлэгийн элсэлтийн мэдээллийг зөвхөн боловсролын байгууллага, албан ёсны эх сурвалжаас лавлах, танихгүй хүн, албан бус зуучлагчид бэлнээр мөнгө өгөхөөс татгалзах, хэт амар, шуурхай шийдэл санал болгож буй этгээдэд итгэхгүй байхыг сэрэмжлүүлэв.
Мөн шаардлагатай тохиолдолд харьяа дүүргийн боловсролын хэлтэс болон цагдаагийн байгууллагад хандан залилуулсан болон сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд хандахыг зөвлөв.
Эх сурвалж: ЦЕГ












































































