Амьдралаа өөрчлөхийг дэмждэггүй найз наараасаа эелдэгээр сал. Тэд бол найз нэртэй боловч найз чинь биш. Та ямар нэгэн өөрчлөлт хийх болгонд чинь атаархаж эсвэл айна. Тийм эрч хүч өөрсдөд нь байхгүй учраас атаархаж харна. Тэд таныг хуучин ямар байсан яг тэр чигээр чинь үлдээхийг, тэр байранд чинь буцаан авчрахыг хүснэ.
Ингэдэг найз нөхөд, ойр дотны хүмүүсээсээ болгоомжтой байх хэрэгтэй. Таны хамт байгаа хүмүүс чинь таны амьдралыг өөрчлөх хүч чадалтай байдаг гэж та бодож үзсэн үү. Хэрэв та өөнтөгч, аливааг дандаа болохгүй талаас нь хардаг хүмүүстэй цагаа өнгөрөөгөөд байх юм бол тэд чамайг өөрсөдтэйгээ хамт хойш нь чангаагаад л байх болно.
Харин өөрийг чинь амжилттай, баяр баясгалантай байхыг дэмждэг, өөрчлөлт хийхэд чинь тусалдаг найү нөхөдтэй байвал аз жаргал, амжилт чамд ирсээр байх болно. Өдрийн туршид бид байнга сонгол хийж байдаг, хэнтэй байх вэ, хэнтэй юм ярих вэ гэж. Битгий л хов жив ярьдаг хүмүүстэй нийлээрэй дээ. Тэд таны эрч хүчийг сорон авч, өөдрөг үзлийг чинь нухчин дарах болно. Хүн болгон өөрийгөө хэнтэй уулзахаараа өөдөө дээшээ тэмүүлмээр болдог, хэнтэй уулзахаараа гутраад бухимдаад байдаг вэ гэдгээ мэдэж байдаг. Тийм болохоор цаг хугацаагаа зарцуулахадаа хэнд зарцуулаад байна вэ гэдгээ анхааралтай бодож үзэх нь зүгээр. Эндрв Хилл Spontaneous Healing номондоо зөвлөхдөө \”Та хамт байхлдаа илүү баяр басгалатай, эрч хүчтэй, өөдрөг, цоглог байдаг найз нөхдийнхөө нэрсийн жагсаалтыг гарга. Тэгээд нэгийг нь сонгоод энэ долоо хоногт уулзахаар төлөвлө” гэжээ.
Та байнга юм шүүмжилж, өө эрж байдаг хүнтэй юм ярилцаж байхад танд өмнө нь болгоомжтой санагдаж, харагдаж байсан зүйлс боломжгүй мэт харагдаж, оюун санаанаас чинь бүдгэрч эхэлж байна уу. Та ийм хүнтэй уулзаад салахдаа танд ямар шинэ санаа төрөөгүй, хөгжилтэй байгаагүй байдаг. Ер нь өөнтөгч хүмүүс хэзээ ч бүтээлч байж чаддаггүй. Нөгөө талаас хэлэх юм бол, амьдралын тэмүүлэл гэдэг зүйл бол хүнээс хүнд халдварладаг. Тийм болохоор өөдрөг, дайчин хүнтэй ярилцаж байхдаа бид түүнээс эрч хүч, тэмүүлэл олж авдаг, эргэн тойрондоо байгаа амьдралын боломжуулыг олж хардаг. Киркгаард нэг удаа \”Хэрэв миний ямар нэгэ хүслийг биелүүлье гэвэл би эд хөрөнгө, мөнгө төгрөг хүсэхгүй, харин үргэлж залуугаараа, оргилсон, аливаа боломжуудыг олж харах чадварыг хүснэ” гэж хэлж байсан юм. Бүсгүй та энэ долоо хоногт Эндрв Хилл зөвлөгөөг даган өөдрөг цоглог нэгэн найзтайгаа уулзахаар цаг товло.