Улсын хэмжээнд 2025 оны долоодугаар сард инфляцын түвшин 8.1 хувь гарчээ. Үүний 2.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны мөн үеийнхээс 11.3 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 15.1 хувиар, хонь, ямааны махны үнэ 9.4 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Нийслэлд худалдаалж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ энэ оны долоодугаар сард 24586 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны долоодугаар сарынхаас 19.2 хувиар өссөн.
Харин 1-р зэргийн гурилын дундаж үнэ энэ оны долоодугаар сард 2366 төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 4.2 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан