Төмс, лемоны маск
Орц: 1 ширхэг төмс, лемоны шүүс
Хийх арга: Автомат холигчид төмс, лемоны
шүүсээ жигд холино. Сайтар хутгасны дараа халбагаар эсвэл хуруугаар нүүрэндээ
зөөлөн нимгэн түрхэж өгнө. 20 минутын турш түрхсэний эцэст бүээн усаар угаана.
Энэ маск нь таны арьсыг уян зөөлөн болгохоос гадна өө сэвийг бүдгэрүүлнэ. Энэхүү
маскыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл зохимжтой.
Огурцины маск
Орц: 1 ширхэг огурци, өндөгний цагаан
Хийх арга: Огурциг нимгэн хэрчиж
нүүрэндээ 15 минут маск тавина. Бүлээн усаар угаасны дараа өндөгний цагаанаа
сайтар хутган 5 минутын турш нүүрэндээ түрхэнэ. Ингээд бүлээн усаар угаана. Энэ
маскыг тогтмол хэрэглэвэл арьс цайрч өнгөлөг гэрэлтэй харагдана. Хэрэв та
холимог төрлийн арьстай бол дээрх маск таны арьсанд маш сайн зохицож шим тэжээл
өгнө. Энгийн хэдий ч гэрийн нөхцөлд асар
үр дүнтэй аргуудын нэг юм. Мөн үрчлээг хоромхон хугацаанд багасгана.
Лемоны маск
Орц: Өндөгний цагаан, зөгийн бал, 1
халбага сүү, 1 халбага лемоны шүүс
Хийх арга: Найрлагад орсон бүгдийг
сайтар хутгаж хэрэглэнэ. Хэрэв таны бэлдэц хэт шингэн байвал халбага овьёос
нэмээрэй. Энэхүү маскыг 15 минут нүүрэндээ түрхээд дараа нь алчуураар халуун
бигнүүр тавьж өгөөрэй. Үүний дараа таны арьс зөөлөрч хуурайшилт гэдгийг мартах
болно.