М.Нарантуяа-Нара 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон билээ. УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд нээлтээ хийх юм.
Тэрбээр 2024 оны наймдугаар сарын 16, 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан ба энэ хугацаандаа өөр улсад /БНХАУ/ зорчиж, цахим хаягаараа бараа сурталчилсан.
Тиймээс УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара-д хуулийн хэрэгжилтийг хангуулахыг хүсэж, сануулах албан бичиг хүргүүлж байв.
Тэрбээр ИЗНН-аас намын дарга Б.Батбаатарын дараа жагсаалтын 2-рт бичигдэн, УИХ-ын гишүүн болсон юм. Түүний араас Р.Батболд, С.Замира нар жагсаж, УИХ-ын гишүүн болсон.
Хэрэв М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүний бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр түдгэлзвэл жагсаалтын 5-рт бичигдсэн Тогоочийн Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болох эрх зүйн орчин бүрдэнэ.













































































