БНСУ-ын Прокурорын газраас тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлига авсан гэх хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдлээ. Түүнтэй хамт Лотте группийн Ерөнхийлөгч Син Дон Бинг буруутгаж байгаа аж. Ингэснээр Пак Гын Хэг албан ёсоор гэмт хэрэгт буруутган шалгаж эхэлж байгаа юм. Түүнд нийтдээ 13 зүйл ангиар ял тулгасан. Авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууцыг задруулсан зэрэг багтаж байгаа юм.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тиймээс түүнд холбогдох шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна. Түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй гэж БНСУ-ын хэвлэлүүд онцлон бичиж байна. Харин Пак Гын Хэгийн дараа БНСУ-ыг удирдах Ерөнхийлөгчийг сонгох сонгууль тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдах юм.