Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг
суманд баярлах Зэвсэгт хүчний сургалтын төвд 350 дугаар ангийн албан хаагчид хээрийн
сургуулилт хийх үеэр гранат тэсэрч, ахмад М, ахлагч А нар газар дээрээ нас
барж, найман цэрэг хүнд хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан билээ.
Хэрэг гарах үед ахмад М гал алдсан тэсэр бөмбөгийг
тэвэрч, бусдынхаа амь насыг хамгаалах гэж өөрийгаа золиослосон тухай Батлан
хамгаалах яамны удирдлагууд талийгаачийн гэр бүлд мэдэгджээ. ЗХЖШ-ын
орлогч дарга Ж.Бадамбазар \”Талийгаач зүгээр ч нэг үхээгүй ээ. Тэрээр
эрэлхэг зориг гаргаж, бусдыгаа хамгаалах гэж өөрөө эрсэдсэн” гэж талийгаачийг сүүлийн замд нь үдэх үеэр
хэлсэн байна.
Энэ бол цэрэг хүний үүрэг. Энэ үүргээ нэр төртэйгөөр
биелүүлсэн ахмад М-ийн, ахлагч А-гийн эр зоригийг магтаж,
хүндэтгэн ёсольё. Мөн цэргүүдийнхээ баатарлаг гавьяа, эр зоригоор битгий
улс төржөөч хэмээн зарим улс төрчдөөс хүсмээр байна.