Монголын хараагүйчүүдийн холбоо төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлээ. Тус холбооныхон хараагүй хүүхдийн онцлогт тохирсон хичээл, сургалт
явуулахыг шаардаж ийнхүү мэдэгдэл хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд:
- Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд мэргэжлийн багш, заах арга
зүйч нар хараагүй хүүхдийн сэтгэхүйн онцлогт тааруулсан хичээл заах, - Хараагүй хүүхдүүдийн суралцдаг 116-р сургуулийг нэн яаралтай Сүхбаатар
дүүргийн харьяа болгох, - Сургалтын орчныг анхаарч, шинэчлэл хийх,
- БСШУЯ-ны сайд Ж.Батсуурийг огцруулах,
- Хараагүй хүүхдийн онцлогийг ойлгохгүй, удирдах ур чадвар муутай
удирдлагуудыг солих, зэрэг шаардлагыг хүргүүлжээ.
хариуг энэ сарын 27 өдөр хүртэл хүлээнэ. Хэрэв хариу өгөхгүй бол тэмцлийн хурц
хэлбэрт шилжих болсноо хэллээ.
Энэ үеэр Монголын Үндэсний Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Д.Гэрэл \”Хараагүй хүнд чанартай
боловсролыг эзэмшүүлнэ гэдэг маш чухал. Гэтэл өнөөдрийг хүртэл Боловсролын яам
хараагүй хүүхдүүдийн боловсролыг сайжруулах дорвитой алхам хийсэнгүй. Бид шат
шатны арга хэмжээ авахыг шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэг хариу
өгөөгүй байна. Нэг үгээр хэлбэл хараагүй хүүхдийн сурч боловсрох асуудалд
анхаарал хандуулахгүй байна. Ийм учраас бид боломжтой бүхий л зүйлийг хийж энэхүү албан
шаардлагыг хүргүүлж байна” гэв.
Мөн энэ үеэр Харааны бэрхшээлтэй хүүхдийн суралцдаг 116-р сургуулийн багш
нар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тус сургуулийн багш нар хэлэхдээ \”Хараа болон
сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль нэг хашаанд байдаг. Манай сургуулийн
сурагчид суралцах чанар тал дээр үнэхээр сэтгэл дундуур байдаг. Тийм учраас бид
өнөөдөр сурагчдынхаа өмнөөс дуугарч байна. Өнөөдрийг хүртэл хараагүй хүүхдийн
боловсролын асуудалд анхаарал хандуулаач ээ гэж байнга Боловсролын яаманд
ханддаг. Гэтэл нүдэнд харагдахаар дорвитой ажил хийсэнгүй. Тэр тусмаа ажил хийж
чаддаггүй хүн сайд байгаад хэрэггүй. Ажил хийдэггүй хүнийг сайдаар томилж яах
юм” гэв.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх байнга зөрчигддөг
төдийгүй, тэдний орон зайд халдаж гүйх, дотуур байрны хаалга хааж болохгүй
гэсэн журам байдаг аж. Багш нарын зүгээс энэхүү мэдэгдлийг хийсний төлөө ажлаас
халагдах вий гэсэн айдастай байгаагаа нуулгүй хэлсэн юм.