Нигерийн хууль сахиулагчдын ажиллагаа явуулсан эзэнгүй байшингаас 43 сая ам.доллар олсон байна. Уг байшинд ямар ч хүн амьдардаггүй бөгөөд хууль сахиулагчид уг мөнгийг авилгал, хээл хахуулийн мөнгө байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ. Нигерийн Лагос хотоос олдсон уг мөнгөний талаар тус улсын Мэдээллийн сайд Лай Мохаммед: Энэ бол эхлэл. Хууль сахиулагчид 160 сая ам.долларын хэргийг мөрдөж байгаа. Мөнгийг байрны долон давхарт байрлах дөрвөн унтлагын өрөөний нэгээс нь олсон. 43 сая ам.доллараас гадна 27 000 паунд, 23 сая Нигер найр байсан. Мөнгийг улсын орлого болгосон гэдгийг мэдэгдсэн.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.