Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д Сөүлийн прокурорын газраас
өнгөрсөн даваа гарагт албан тушаалаа хэтрүүлж авлига авсан зэргээр 18 төрлийн
ял тулгажээ. Түүнийг огцруулснаас хойш 31 прокурортай 150 гишүүнтэй ажлын хэсэг
зургаан удаа байцаасан. Хэрэв түүнийг шүүх буруутай гэж үзвэл бүх насаар нь хорих
ял оноох аж. Шүүх хурлын тов гарсан бөгөөд ирэх сарын 9-нд ерөнхийлөгчийн
сонгуулийн дараа болно гэж эх сурвалжууд мэдээллээ. Өмнөд Солонгосын ажиглагчид
Пак Гын Хэ дээрх тулгасан ялын заримыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ширүүн
тэмцэл болж магадгүй гэж харж байна.