Өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр \”Баянзүрх\” захын гадна бусдад зодуулсан хүн түргэний тэргээр ГССҮТ-д хүргэгдэн ирээд нас барлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад \”Баянзүрх” худалдааны төвийн зүүн урд зам дээр Сонгинохайрхан дүүргийн 10 хороонд суух 60 настай, эрэгтэй М-ийг Баянзүрх дүүргийн 9 хороонд суух 38 настай, эрэгтэй Э шанаан тус газар нь нэг удаа цохиж унагааснаас болж 60 настай М нас барсан болохыг тогтоожээ. Цагдаа нар тус хэргийг үйлдсэн Э-г баривчлаад байгаа бөгөөд урьдчилсан байдлаар түүнийг согтуурсан үедээ М-тэй маргалдаж улмаар түүний зүүн шанаанд нь цохиж унаган гэмтээснийг тогтоогоод байгаа аж.