Тугалган цаасыг төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болдог. Хүнсний зүйл
хадгалах, торт,нарийн боов хийх, шарах шүүгээд хоол бэлтгэхэд өргөн ашигладаг.
Харин тугалган цаас нь хүний эрүүл мэндэд хортой төдийгүй тугалган цаасыг
хүнсэндээ аль болох ашиглахгүй байхыг хичээгээрэй. Тугалган цаасны найрлагад
хөнгөн цагаан орсон байдаг. Судалгаагаагаар хөнгөн цагаан гэх бодис нь
мартамхай өвчин үүсгэж байж болзошгүйг тогтоожээ. Мөн хөнгөн цагаан төрлийн
бодис нь кальцийн дутагдалд хүргэж ясыг хэврэг болгодог. Хэрэв та ахуйн
хэрэглээндээ зайлшгүй ашиглах хэрэг гарвал түүнийг хоол хүнсний зүйлсээ
хадгалах, шарах шүүгээнд хийхээс татгалзаарай. Ингэснээр та өөрийнхөө эрүүл
мэндийг хамгаалж үлдэж чадна.
Тугалган цаасыг гэрийн нөхцөлд ашиглах хэрэг гарвал түүний оронд \”калкин”
нимгэн цаасыг хэрэглээрэй. Зориулалт нь өөр боловч эрүүл мэндэд тэр бүр сөргөөр
нөлөөлөхгүй.