Олон улсын үнэлгээний “Фитч рейтингс” байгууллагаас манай улсын зээлжих зэрэглэлийг “В+” буюу тогтвортой хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Монгол Улс гадаад орчны нөлөөлөлд эмзэг хэвээр байгаа нь гол эрсдэл боловч зээлжих зэрэглэлийг хэвээр байна. Гэсэн хэдий ч тогтвортой эдийн засгийн өсөлтийн төлөв, Засгийн газрын өр тогтвортойгоор буурч байгаа гэх шалтгаанаар зээлжих зэрэглэлийг хадгалах болжээ.
Тус агентлагийн тайланд манай улсын ДНБ-ий өсөлт 2025 онд 5.7 хувь, 2026-2027 онд 5.3 хувь байна гэж онцлон тэмлэглэсэн байв. Энэ онд хөдөө аж ахуйн салбар эргэн сэргэж, нүүрсний үнийн бууралтыг зэсийн экспорт тодорхой хэмжээгээр нөхөж байгаа юм. Мөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг тогтвортой түвшинд хадгалж, салбарын бус үйл ажиллагаа тогтвортой байгаа нь дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна гэж тодотголоо.
Сүүлийн жилүүдэд Засгийн газар төсвийн сахилга батыг бэхжүүлж, алдагдлыг боломжит хэмжээнд хадгалж байна гэж дүгнэсэн байна. Засгийн газрын өр дунд хугацаанд ДНБ-ий 40 хувиас доош буурах төлөвтэй байгааг “Fitch” агентлаг тооцоолжээ. Тэгвэл гадаад валютын нөөц тогтвортой байгаа ч Монгол Улсын түүхий эдийн экспортод хамааралтай байдал, санхүүжилтийн хэмжээ өндөр байгаа нь эрсдэлийг хэвээр хадгалж байгааг тайланд дурдсан байна. дотоодын эрэлт, зээлийн өсөлт, хэрэглээний үнийн тариф нэмэгдсэнээс шалтгаалан инфляци 2025-2026 онд дунджаар 8.5 хувьтайг онцлов.