Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан дэлхийн хөгжмийн томоохон
наадам \”Coachella” –д дуучин бүсгүй гайхалтай үзүүлбэрээр фенүүдийгээ
гайхшруулсан. Түүний дараагийн барьсан ээлжит срюприз нь жүжигчин Брэдли Купертэй хамт кинонд тоглосон явдал байлаа. Түүний тоглосон энэхүү кино нь 1976 онд
дэлгэцнээ гарсан \”Од төрсөн нь” киноны шинэ хувилбар байх аж.
Энэхүү уран бүтээл нь түүний тоглосон
хоёр дах кино хэдий ч тэр дүрдээ маш сайн орж хувирч чаджээ. Тэрээр уг кинонд \”Алли”
гэх мотоциклчин эмэгтэй дүр бүтээж байгаа юм. Хамтран тоглосон жүжигчний хувьд алдарт
модель Ирина Шейкийн нөхөр гэдгийг мэдэх биз ээ. Леди Гага хэлэхдээ \”Тус кинонд
дүр бүтээсэн явдал нь түүний мөрөөдлийн нэг хэсэг байсан төдийгүй, үзэгчдэд өөр
өнцгөөс харагдах болсондоо баяртай байна” гэв.