Чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч ахмад дайчдад төрийн дээд цол олголоо.
Монгол Улсын баатар цолоор ахмад дайчин, төр захиргааны ахмад зүтгэлтэн У.Доржпаламыг шагнав.
Сүхбаатарын одонгоор ахмад дайчин, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ц.Чимэдцэрэн, ахмад дайчин, гавьяат малчин С.Цэгмид, ахмад дайчин Ш.Цээрэв, Д.Цанжид нарыг шагнасан юм.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Б.Зундуй, Н.Пүрэвжалба, Б.Дорж, Г.Шагдар нарыг шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Б.Шагдар, Ш.Чимэддамба, Я.Өсөх, Г.Жогсомжав, Я.Алтангэрэл нарыг шагнав.