БНМАУ-ын баатар, хурандаа Пунцагийн Чогдонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0306 дугаар анги 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 80 жил, БНМАУ-ын баатар, эрэлхэг хилчин хурандаа Пунцагийн Чогдонгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Эх оронч П.Чогдон 110” эрдэм шинжилгээний хурал 10-р сарын 3-ны баасан гарагт боллоо.
Хурлыг Хилийн цэргийн 0306 дугаар анги ажиллаж Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн хилийн түүх судлалын төв, П.Чогдон баатрын үр хүүхэд төрөл төрөгсөд, Ховд аймгийн Дарви сумын нутгийн зөвлөл, Халх голын сумын “Ялалт” түүхийн музей хамтран зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд:
-
Хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Ганбаатар үндсэн илтгэл болох “Тусгаар тогтнол, Улсын хилийн аюулгүй байдал П.Чогдон баатартай холбогдох нь”
-
Хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр “Энгэршандын отрядын дарга”
-
Ховд аймгийн Дарви сумын уугуул доктор хурандаа Б.Лувсанравдан “Дарви сумаас төрөн гарсан алдартнууд”
-
Дорнод аймгийн төр захиргааны байгууллагын гадаад харилцааны ахмад ажилтан Д.Ганболд “Олхунуд овогт П.Чогдонгийн зан чанар, амьдралын замнал”
-
Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор профессор, хурандаа Х.Шагдар “Дайны эхний бөгөөд эцсийн сум”
-
ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн ахлах судлаач, доктор профессор, хурандаа Ц.Ганболд “П.Чогдон баатар Чөлөөлөх дайнд Халх голын отрядыг удирдан оролцсон нь”
-
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор М.Отгонмандах, Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн Их засаг их сургуулийн багш доктор Наталья Петровна Хинзеева “1939-1947 оны дайны үеийн эрүүл мэндийн асуудлын түүхийн тухайд”
-
Халх гол сумын Ялалт музейн захирал МУСГЗ Л.Мягмарсүрэн “П.Чогдон Япон Токио хотод болсон олон улсын шүүх хуралд оролцсон тухай”
-
Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн хилийн түүх судлалын төвийн дарга, доктор, хурандаа Н.Даваадорж “Баатар барилгын салбарт”
-
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн соён гэгээрүүлэх тасгийн дарга, ахмад А.Сарнай “Халхын голын отрядын даргаар ажилласан он жилүүд”
-
Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Ц.Нарангэрэл “Нам улс төрийн ажлын шугамын дайчин ажилтан П.Чогдон” сэдвүүдээр тус тус илтгэл тавилаа.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр БНМАУ-ын баатар, эрэлхэг хилчин хурандаа Пунцагийн Чогдонгийн хөшөөнд цэцэг өргөж, дайчин алдрын тасалгаа, гэрэл зургийн үзэсгэлэнг ирсэн зочид төлөөлөгчдөд сонирхууллаа.
Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага цахим хуудсаас