Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг \”Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” 2017 оны 4 дүгээр сарын 28-нд Төрийн ордонд болно. Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн Газар, Барилга, Хот Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын Хөгжлийн Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэ үеэр Нийтийн аж ахуйн зөвлөгөөн 4-р сарын 29-нд Барилгын Хөгжлийн Төвд, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний зөвлөгөөн 4-р сарын 29-нд Нийслэлийн Иргэний Танхимд тус тус болох юм.
Зөвлөгөөнөөр салбарт хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Түүнчлэн зөвлөгөөнд зориулсан \”Барилга.МН” сэтгүүлийн тусгай дугаар гарч, барилгын салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагуудынхаа мэдээллийг тэнцвэртэйгээр хүргэж, тэдний дунд холбогч гүүр нь болохоор ажиллаж байна.