Амьдралын туршид бид өөрсдийгөө ухаалаг үйлдэл хийж байгаа эсэхдээ эргэлздэг. Гэвч дэлхийн гоц ухаантнууд бүгд зан араншин зуршил ондоо боловч тэдэнд төстэй гэмээр таван шинж чанар ажиглагддаг. Та ч бас аливаа зүйлийг хийхдээ эдгээр үйлдлийг гаргадаг бол магадгүй гоц ухаантан байхыг үгүйсгэхгүй.
Та бүх зүйлийг сонирхон судалж мэдэхийг хичээдэг. Хүүхдийг гурван нас хүртэл нь сэтгэхүйг хөгжүүлбэл гоц ухаантан болох магадлал өндөр байдаг шүү дээ. Суут ухаантнууд өөрөөсөө асуулт тавьж, өөрт хэрэгтэй зүйлсийнхээ талаар бодохоо зогсоож байгаагүй. Тэд үргэлж шинэ хариултыг илэрхийлдэг. Магадгүй галзуу гэмээр ч зүйлийг бодож түүний учир шалтгааныг сайтар бодож тунгаадаг.
Тэд өөртэйгөө ярьдаг. Хачин санагдаж магадгүй ч жижиг сажиг асуудалд өөртэйгөө ярих тохиолдол байдаг. Танд ч гэсэн өөрөө өөртэйгөө ярих үе тохиолддог бол та санаа зовсны хэрэггүй. Зүгээр л гоц ухаантайн илрэл байж болзошгүй.
Та байнга уншдаг юм биш биз. Суут ухаантнуудын хамгийн гол шинж чанар нь үргэлж уншиж явдагтай хамаатай.
Та заримдаа өөрийгөө сорих дуртай. Ялангуяа өөрийн мэдсэн зүйлдээ бат зогсож бусад хүмүүст олон талаас нь тайлбарлаж чаддаг бол танд гоц ухаантны зан чанар оршиж байна.
Гэхдээ та жижиг сажиг зүйлсийг мартчихдаг. Таны тархи маш олон мэдээллүүдийг эмх замбараанд оруулахын тулд цаг үргэлж ажиллаж байдаг тул зарим тохиолдолд жижиг зүйлсийг мартах нь олонтаа. Жишээлбэл гэрийн түлхүүрээ хаана тавьсан газраа санахгүй гэх мэт.