Хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмж авдаг тухай мэдээллүүд үе үе цацагддаг. Тэгвэл энэ мэдээлэл, гомдолтой холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шалгалт явуулсан байна. Шалгалтын тухай салбарын сайд
Н.Номтойбаяр \”Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, даатгалын сангаас мөнгө аваад
байна гэсэн гомдол ирсэн. Үүний дагуу шалгалт явууллаа. Улсын хэмжээнд
итгэмжлэлээр тэтгэвэр авдаг 15 мянган хүн байдаг. Үүнд нэг бүрчлэн шалгалт хийхэд
30 гаруй хувь нь хасагдсан. Үндсэндээ 5000 иргэд итгэмжлэлээр тэтгэвэр авах
боломжгүй гэж эхний ээлжинд үзсэн. 10 мянга орчим нь хэвтрийн, хөгжлийн
бэрхшээлтэй зэрэг халамж авах шаардлагатай хүмүүс байсан бол таван мянга нь нас
барсан болон хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэмж авч байна гэж үзсэний
үндсэн дээр хассан байгаа\” гэж тайлбарлалаа.